Төслийн мэдээлэл

"Монгол орны байгалийн чацарганы онцлог шинжүүдийг уламжлалт болон орчин үеийн молекул генетикийн судалгааны аргаар тодорхойлох судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах урилга

Огноо: 2020.03.19 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin

Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” ТА-8960 MON техник туслалцааны төслийн үйл ажиллагааны хүрээнд чацарганы түүхий эд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн бэлтгэн нийлүүлэгчдийн ур чадварыг сайжруулах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлах чиглэлээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээний дэмжлэг үзүүлж байгаа юм.
Төслийн хүрээнд монгол орны экологийн өөр өөр орчин, нөхцөлд тархсан чацарганы популяцууд нь генийн харилцан солилцоо явагдах боломжгүй хоорондоо хол зайд оршиж, тухайн орчиндоо дасан зохицсон өвөрмөц шинж төрхийг бүрдүүлж байдаг байгалийн чацарганы популяцуудын байгалийн хэлбэрүүдийн аж ахуй, биологийн шинж (бутны өндөр, жимсний хэлбэр хэмжээ, хураалтын технологийн шинж чанарууд, ургацын хэмжээ) болон генетикийн онцлогийг харьцуулан судалж селекцид ашиглах боломжтой шилдэг хэлбэрүүдийг олж илрүүлэх, судалгааны үр дүнг олон улсад сурталчлан таниулах.
Байгалийн ургамлын генетик нөөцийг хамгаалах, таримал ургамлын селекцийн судалгаа явуулдаг байгууллагуудад чацарганы байгалийн нөөцийг хамгаалах болон чацарганы селекцийн судалгаа хийх зарим нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Тус төслөөс монгол орны байгалийн чацарганы олон янз байдал, тэдгээрийн генетикийн онцлог шинжүүдийг уламжлалт болон орчин үеийн молекул генетикийн судалгааны аргаар харьцуулан судлах, дэлхийн чацарганы бусад зүйл, дэд зүйлүүдтэй харьцуулан монгол чацарганы генетикийн онцлогийг тодорхойлох судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж хамтран ажиллах тул энэ чиглэлээр мэргэшсэн зөвлөх багийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
Тавигдах шаардлага:
1. Багийн ахлагч нь молекул биологийн чиглэлээр мэргэшсэн байх ба тус салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
2. Баг нь ургамал судлал, агрономич, молекул биологийн мэргэжилтэй 2-3 гишүүнтэй байх.
3. Зөвлөх баг нь ургамалын морфологи, генетикийн судалгаанд шаардлагатай лаборатори, багаж тоног төхөөрөмж (РНХ болон ДНХ агууламж тодорхойлох, Өндөр хурдны хөргүүрт центрифуг, Полимеразын гинжин урвалын машин, Агарозын гель гүйлгэх электрофорезийн аппарат, хэт ягаан туяаны иллюминатор, Шингэн холигч)-тэй байх, эсвэл холбогдох байгууллагатай хамтран ажилладаг байх.
4. Англи, орос зэрэг гадаад хэл дээрх материалыг ашиглах чадвартай байх.
Дээрх шаардлагыг хангасан, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх сонирхолтой багийг, зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хүсэлт, анкет, мэргэжил, ажлын туршлагыг нотлох материалыг үнийн саналын хамтаар 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба ажлын даалгаврыг доорх холбоосоор авна уу. Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 8/1, Сити тауэр, 704 тоот, утас 77116610, э-шуудан: enkhjargal@monconsult.mn, dorjderem1984@gmail.com

Ажлын даалгаврыг дараах линкээр орж үзнэ үү. http://www.vcmongolia.mn/default.aspx?page=69&menu_id=1030&news_id=8238

         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook