Төслийн мэдээлэл

БОГИНО ХУГАЦААНЫ МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Огноо: 2020.05.11 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin

БОГИНО ХУГАЦААНЫ МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨХ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Огноо: 2020.05.11

АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил-нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд Монголын Хаан Ширхэгт (МХШ) тэмдэгт тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл ажиллагааг үе шатлалтай хэрэгжүүлэн, өнөөдрийн байдлаар тус тэмдэгт бүтээгдэхүүний стандартыг боловсруулан баталгаажуулахын зэрэгцээ баталгаажуулалтын албыг бэхжүүлэх үйл ажиллагаа амжилттай явагдаж байна.
МХШ тохиролын тэмдэгт ноолууран бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетинг брэндингийн урт стратеги бодлогыг тодорхойлж дотоод, гадаадын дэлхийн зах зээлд таниулан сурталчилах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд цогцоор нь боловсруулах шаардлагатай байгаа юм.
Ийм дээрх зорилтот ажлыг гүйцэтгэхэд шаардагдах үйл ажиллагаа болон техникийн хэрэгцээг бодитоор тодорхойлж цаашид хийгдэх үйл ажиллагааны бэлтгэл ажлын хангах үүднээс маркетингийн богино хугацааны зөвлөх үйлчилгээ үзүүлэх хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Ажлын удирдамжийг хавсаргав.
Сонирхсон этгээд нь дээрх зорилтот үйлчилгээг гүйцэтгэх ур чадвартайг нотлох мэдээлэл /сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, ажлын туршлага, хийж гүйцэтгэсэн ажлууд гэх мэт/-ийг үнийн саналын хамт 2020 оны 05-р сарын 18-ны 15 цагаас өмнө дор дурдсан хаягаар хүлээн авна.

Ажлын удирдамжийг эндээс татаж авна уу.


Өргөдөл хүлээн авах хаяг: “ТА-8960 МОН : Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 14200
Сүхбаатарын талбай 8/1
Сититауер, 7 давхар 704 тоот
Утас: 77116610
Е-шуудан: ta8960admin@monconsult.mn

         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook