МОНГОЛ ЗӨГИЙН БАЛЫГ СУРТАЛЧИЛАХАД ЗОРИУЛСАН ЦАХИМ НОМ, КОНТЕНТ БЭЛТГЭХ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭХ МЭРГЭЖЛИЙН БАГИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР
Огноо:
2020.05.27
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin
МОНГОЛ ЗӨГИЙН БАЛЫГ СУРТАЛЧИЛАХАД ЗОРИУЛСАН
ЦАХИМ НОМ, КОНТЕНТ БЭЛТГЭХ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭХ
МЭРГЭЖЛИЙН БАГИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР
Огноо: 2020.05.27
Азийн хөгжлийн банкны “ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны төслөөс зөгийн Монгол балны өрсөлдөх чадварыг сайжруулах, хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахын тулд зохион байгуулсан олон талт арга хэмжээнүүдийн үр дүнд сайн чанарын балыг дотоодод улмаар гадаадын зах зээлд гаргах боломжуудыг бий болгож байна.
Хэдийгээр Монгол оронд бэлтгэн савласан зөгийн балны чанар өөрийн гэсэн онцлогтой байгалийн цэцэгсээс цэврээр бэлтгэн нийлүүлдэг боловч хэрэглэгчдийн зөгийн балны талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдал, гарал үүсэл тодорхойгүйгээс чанарын шаардлага хангаагүй бал худалдан авах, мөн бал орлуулагч зэрэг бүтээгдэхүүн дотоодын зах зээлд оршин тогтносоор байгаа нь хүнсний аюулгүй байдал болон монгол зөгийн балны хэрэглээг нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Хэрэглэгчдийг цаашид эх орны үйлдвэрийн цэвэр зөгийн балаар хангах, дотоодын зах зээлээ хамгаалах, зөгийчдийнхөө ашиг орлогыг нэмэгдүүлэх болон гадаад зах зээлийг өргөжүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор монгол зөгийн балыг сурталчилахад зориулсан цахим ном, контент бэлтгэх ажлыг гүйцэтгэх сонирхолтой чадавхи бүхий мэргэжлийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Ажлын удирдамжтай энд дарж танилцана уу.
Сонирхсон этгээд нь тус ажлыг гүйцэтгэх сонирхолоо илэрхийлсэн хүсэлт, тавигдсан шаардлагын дагуу ажил үйлчилгээг гүйцэтгэх ур чадвартайгаа нотлох техникийн болон үнийн саналыг 2020 оны 06-р сарын 03-ны 15 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлэхийг хүсч байна.
Хаяг: “ТА-8960 МОН : Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 14200
Сүхбаатарын талбай 8/1
Сититауэр, 7 давхар 704 тоот
Утас: 77116610
Б.Цолмон
Е-шуудан: ta8960admin@monconsult.mn