Төслийн мэдээлэл

МАХНЫ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЛАВЛАГАА БАРИМТ БИЧГҮҮДИЙГ АНГЛИ ХЭЛНЭЭС МОНГОЛ ХЭЛ РҮҮ ОРЧУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Огноо: 2020.05.28 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
МАХНЫ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЛАВЛАГАА БАРИМТ
БИЧГҮҮДИЙГ АНГЛИ ХЭЛНЭЭС МОНГОЛ ХЭЛ РҮҮ ОРЧУУЛАХ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн Нэмэлт санхүүжилт” болон “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих ТА 8960 Техник туслалцаа төсөл” нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чадавхийг хөгжүүлэх зорилгыг агуулж байгаа билээ.

Төслийн хүлээгдэж буй үр дүнгийн нэг чухал хэсэг нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, олон улсын зах зээлийн шаардлага, эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хяналт баталгаажуулалтын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Энэ зорилтыг хангах ажлын хүрээнд махны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт (цаашид махны техникийн зохицуулалт гэх)-ын баримт бичгийг боловсруулахад төслөөс техникийн туслалцаа үзүүлж байна.

Махны техникийн зохицуулалтын хэрэглээний үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд лавлагаа болгон ашиглаж болохуйц олон улсын зөвлөмж гарын авлагууд болон томоохон мах экспортлогч орнуудын гаргасан техникийн зохицуулалтын зарим баримт бичгүүдийг монгол хэл дээр орчуулж ашиглах шаардлагатай байгаа тул тодорхойлж гаргасан баримт бичгийг орчуулан хянан тохиолдуулж бэлтгэх мэргэжлийн багийг сонгон шалгаруулах юм. Ажлын удирдамжтай энд дарж танилцана уу.

Сонирхсон этгээд нь тус ажлыг гүйцэтгэх сонирхолоо илэрхийлсэн хүсэлт, тавигдсан шаардлагын дагуу ажил үйлчилгээг гүйцэтгэх ур чадвартайгаа нотлох техникийн болон үнийн саналыг 2020 оны 06-р сарын 03-ны 15 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлэхийг хүсч байна.

Хаяг: “ТА-8960 МОН : Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 14200
Сүхбаатарын талбай 8/1
Сититауэр, 7 давхар 704 тоот
Утас: 77116610 Б.Цолмон
Е-шуудан: ta8960admin@monconsult.mn
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook