Төслийн мэдээлэл

Арьс ширний салбарын төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүдэд олон улсын Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын баталгаажуулалт хийлгэх аудитын байгууллага сонгон шалгаруулах тухай зар

Огноо: 2020.05.28 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
Арьс ширний салбарын төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүдэд олон улсын
Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын баталгаажуулалт хийлгэх аудитын байгууллага сонгон шалгаруулах тухай зар

Хөдөө аж ахуйн Нэмүү өртгийн сүлжээг дэмжих (TA-8960 MON), ХАА хөдөөгийн хөгжлийн, Нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд арьс ширний салбарын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг чанарын удирдлагын тогтолцооны шаардлагад нийцүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох зорилгоор ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Тус төсөл зорилтот 7 салбарыг хамардаг бөгөөд арьс ширний салбарын аж ахуй нэгжүүдэд олон улсын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чанар стандартыг тогтвортой хангах, жишиг нэмүү өртгийн сүлжээ бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор хамрагдсан аж ахуй нэгжүүдэд олон улсын Чанарын менежментийн тогтолцоо, Үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP) нэвтрүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

Одоогийн байдлаар олон улсын Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа арьс шир боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүний нийт 2 үйлдвэр дээр ISO 9001:2015 стандартыг баталгаажуулах хөндлөнгийн аудит хийлгэх шаардлагатай байгаа юм.

Сонирхсон эрх бүхий этгээд нь дээрх ажлыг гүйцэтгэх ур чадвартайг нотлох мэдээлэл /сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, байгууллагын танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажлууд, багийн гишүүдийн танилцуулга (CV), гэрчилгээ гэх мэт/-зэргийг багтаасан техникийн болон үнийн саналыг 2020 оны 6-р сарын 15-ны 12 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Ажлын даалгаврыг эндээс татаж авна уу.
Өргөдөл хүлээн авах хаяг:

“ТА-8960 МОН : Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 14200
Сүхбаатарын талбай 8/1
Сититауер, 7 давхар 704 тоот
Утас: 77116610

Б. Цолмон

Е-шуудан: ta8960admin@monconsult.mn
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook