Төслийн мэдээлэл

“ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮН, ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ҮЙЛДВЭРЛЭЛ ТӨРӨЛЖҮҮЛЭХ СУДАЛГАА”- ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Огноо: 2020.07.24 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
“ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮН, ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ҮЙЛДВЭРЛЭЛ ТӨРӨЛЖҮҮЛЭХ СУДАЛГАА”- ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төсөл, ТА-8960 MON “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны төслийн үйл ажиллагааны хүрээнд төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд, оёдлын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл эрхлэх мэдлэг, техникийн ур чадварыг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээний ажлуудыг зохион байгуулж ирсэн болно.
Тус төслөөс “Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарын үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх, үйлдвэрлэл төрөлжүүлэх судалгаа” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж хамтран ажиллах тул энэ чиглэлээр мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд нь дээрх зорилтот үйлчилгээг гүйцэтгэх ур чадвартайг нотлох мэдээлэл /сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, байгууллагын танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажлууд, багийн гишүүдийн танилцуулга, гэх мэт/-ийг үнийн саналын хамт 2020 оны 7-р сарын 29-ний 15 цагаас өмнө дор дурдсан хаягаар хүлээн авна.
Ажлын даалгаврыг эндээс татаж авна уу.
Өргөдөл хүлээн авах хаяг: “ТА-8960 МОН: Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 14200
Сүхбаатарын талбай 8/1
Сититауер, 7 давхар 704 тоот
Утас: 77116610
Е-шуудан: ta8960admin@monconsult.mn
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook