Төслийн мэдээлэл

“Монголын хаан ширхэгтийн бүтээгдэхүүн хөгжүүлэх” загвар туршилтын түүхий эдийн чанарыг шинжилж, үнэлэн, анхдагч өгөгдлүүдийг бүрдүүлэх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт

Огноо: 2020.08.14 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
TA-8960MON: “ХАА Нэмүү Өртгийн Сүлжээг Дэмжих” Техник Туслалцааны Төсөл


“Монголын хаан ширхэгтийн бүтээгдэхүүн хөгжүүлэх” загвар туршилтын түүхий эдийн чанарыг шинжилж, үнэлэн, анхдагч өгөгдлүүдийг бүрдүүлэх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулах ажлын даалгавар

Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн Нэмэлт санхүүжилт” болон " Хөдөө аж ахуйн Нэмүү Өртгийн Сүлжээг Дэмжих" Техник Туслалцааны төслийн хүрээнд тансаг зэрэглэлийн худалдан авагч руу чиглэсэн зорилтот зах зээлд Монголын Хаан Ширхэгт (МХШ) гэрчлэх тэмдэгт бүхий 3-аас доошгүй ноос ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, гаргахад бүх талын талын туслалцаа үзүүлэх зэрэг зорилт тавигдсан билээ.

Энэхүү зорилтот үйл ажиллагаанууд нь Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан "Ноолуур" хөтөлбөрийн 4.4.2 дахь хэсэгт тусгагдсан "Монгол ноолуурын өнгө, давуу шинж чанарт тулгуурлан “Монголын Хаан Ширхэгт” брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах,сурталчлах" үйл ажиллагааны нэг хэсэг болно.

Дээрхи зорилтуудын хүрээнд ТОААН-үүд болон тэдгээрийн бэлтгэн нийлүүлэгчид,малчдын хоршоодын 1000 гаруй малчдыг хамруулсан “Түүхий эдийн онцлогт суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэх загвар туршилт” (хөх сарлагийн хөөвөр; цагаан ямааны ноолуур)-уудыг 2018 оны 1-р сараас эхлэн зохион байгуулсан. Үүний дүнд түүхий эд бэлтгэлийн шатнаас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаанд гаргах зэргээр нэмүү өртгийн сүлжээний бүх шатанд бүтээгдэхүүн хөгжүүлэх загвар бий болоод байна.

Туршилтаар бэлтгэсэн түүхий эдийн чанарыг хөндлөнгийн мэргэжлийн багаар үнэлүүлж, ширхэгийн чанарын анхдагч өгөгдлүүдийг лабораторийн шинжилгээнд тулгуурлан тодорхойлох шаардлага гарч байна.

Зорилго: “Монголын хаан ширхэгтийн бүтээгдэхүүн хөгжүүлэх” загвар туршилтын түүхий эдийн чанарыг шинжилж, үнэлэн, анхдагч өгөгдлүүдийг бүрдүүлэх” ажлуудыг хийж гүйцэтгэхэд оршино.

Хугацаа: 3 сар (гэрээ байгуулсан өдрөөс хойш)

Гүйцэтгэх ажлууд:
1. Туршилтын хүрээнд бэлтгэсэн түүхий эд (200 дээж)-ийн угаалгын гарцыг тодорхойлж, хянан тайлагнах;
2. Бэлтгэсэн дээж бүрт чанарын иж бүрэн шинжилгээг холбогдох үзүүлэлтүүд (голч, урт,хялгас, хаг хог хольцын агууламж, тослог, чийглэг г.м ) болон шинжилгээний аргачлалын дагуу гүйцэтгэн, сорилын дүнг баталгаажуулж, хянан тохиолдуулж эцсийн байдлаар тайлагнах;
3. Сорилын үр дүнд гарсан анхдагч өгөгдлүүдийг нэгтгэж, математик боловсруулалт хийж, хянан тохиолдуулж, гарсан үр дүнг дэлгэрэнгүй байдлаар тайлагнах;
4. Боловсруулалтад үндэслэн түүхий эдийн чанарт үнэлгээ хийсэн, хянасан талаар эцсийн тайланд тусган захиалагч талд хүлээлгэн өгөх.
Гарах үр дүн:
• Загвар туршилтын түүхий эдийн чанарын шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж, сорилтын дүнг баталгаажуулсан байна.
• Сорилын дүнд математик боловсруулалтыг хийж, анхдагч өгөгдлүүдийн санг бий болно.
• Боловсруулалтад үндэслэн шинжлүүлсэн түүхий эдийн чанарыг үнэлж, салбарын мэргэжлийн багаар нягтлан хянуулж, баталгаажуулсан байна.
• Захиалгат ажлуудыг хэвлэмэл /2 хувь/ болон цахим хэлбэрээр бэлтгэн баталгаажуулж захиалагч талд хүлээлгэн өгсөн байна.

Тавигдах шаардлага:
Нэхмэлийн салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилын итгэмжлэгдсэн лабораторийн инженер, шинжээч нараас бүрдсэн мэргэжлийн багаар гүйцэтгүүлнэ. Үүнд:
- Нэхмэлийн салбарын чиглэлээр 5-аас доошгүй жил сорил, судалгаа, боловсруулалт хийсэн дадлага, туршлагатай мэргэжлийн баг байх;
- Багийн ахлагч нь нэхмэлийн салбарын сорил, судалгааны ажил, математик боловсруулалт, чанарын үнэлгээ, дүгнэлт хийх чадвартай ба мэргэжлийн баг удирдсан 5-аас доошгүй жилийн туршлагатай байх;
- Нэхмэлийн үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилын итгэмжлэгдсэн лабораторийн инженер, шинжээчээр 5-ааас доошгүй жил ажилласан туршлагатай гишүүдтэй байх.

Үнэлгээний үзүүлэлтүүд:
Шалгуур үзүүлэлтүүд Авч болох оноо
(1) Зөвлөхийн ажлын даалгаварт заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тусгайлсан туршлага:
1.1. Зорилтот үйл ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй байх [11-30]
(2) Зөвлөхийн үйлчилгээг удирдах багийн ахлагчийн чадвар, туршлага
3.1. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн байх; [5-15]
3.2. Нэхмэлийн салбарын сорил, судалгааны ажил, математик боловсруулалт, чанарын үнэлгээ, мэргэжлийн дүгнэлт хийх болон хянан тохиолдуулах ажил гүйцэтгэсэн (5 -аас доошгүй жилийн туршлагатай); [5-15]
3.3. Дээрх чиглэлээр мэргэжлийн баг удирдаж байсан (5-аас доошгүй жилийн туршлагатай) [5-15]
(3) Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэх голлох мэргэжилтнүүдийн чадвар, туршлага
3.1. Багийн гишүүн нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, чанар сорил, баталгаажилтаар ажилласан (5-аас доошгүй жилийн туршлагатай); [5-13]
3.2. Нэхмэлийн салбарын үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилын итгэмжлэгдсэн лабораторийн шинжээчээр ахисан түвшний мэдлэгтэй (5-аас доошгүй жилийн туршлагатай); [5-12]
Бүгд [36-100]
Сонирхсон баг/ хуулийн этгээд нь дээрх зорилтот үйлчилгээг гүйцэтгэх ур чадвартайг нотлох мэдээлэл /сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, байгууллагын танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажлууд, багийн гишүүдийн танилцуулга гэх мэт/-ийг үнийн саналын хамт 2020 оны 08-р сарын 23-ны 15 цагаас өмнө дор дурдсан хаягаар хүлээн авна.

Өргөдөл хүлээн авах хаяг: “ТА-8960 МОН : Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 14200
Сүхбаатарын талбай 8/1
Сититауер, 7 давхар 704 тоот
Утас: 77116610
Е-шуудан: ta8960admin@monconsult.mn
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook