Төслийн мэдээлэл

МАХНЫ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН БАРИМТ БИЧГИЙГ МОНГОЛ ХЭЛНЭЭС АНГЛИ ХЭЛ РҮҮ ОРЧУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ

Огноо: 2020.08.24 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
МАХНЫ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН БАРИМТ БИЧГИЙГ МОНГОЛ ХЭЛНЭЭС АНГЛИ ХЭЛ РҮҮ ОРЧУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ
Үндэслэл
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт” төсөл болон “ТА-8960 МОN: Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны төсөл нь Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чадавхийг хөгжүүлэх зорилгыг агуулж байгаа билээ.
Төслийн хүлээгдэж буй үр дүнгийн нэг чухал хэсэг нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, олон улсын зах зээлийн шаардлага, эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хяналт баталгаажуулалтын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.
Энэ зорилтыг хангах ажлын хүрээнд техникийн туслалцаа үзүүлж махны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт (цаашид махны техникийн зохицуулалт гэх)-ын баримт бичгийг боловсруулаад байна.
“Монгол Улсаас гадаад худалдаанд хэрэглэх техникийн зохицуулалтын төслийг батлагдахаас гурваас доошгүй сарын өмнө стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад мэдээлнэ” гэж Монгол Улсын “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн 6.5 дугаар зүйлд заасан байдаг.
Үүнтэй холбогдуулан махны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын баримт бичгүүдийг монгол хэлнээс англи хэл рүү орчуулж, хянан тохиолдуулж, захиалагчид хүлээлгэн өгөх мэргэжлийн хүн эсвэл мэргэжлийн багийг сонгон шалгаруулах юм. Ажлын удирдамжтай энд дарж танилцана уу.
Сонирхсон этгээд нь тус ажлыг гүйцэтгэх сонирхолоо илэрхийлсэн хүсэлт, тавигдсан шаардлагын дагуу ажил үйлчилгээг гүйцэтгэх ур чадвартайгаа нотлох техникийн болон үнийн саналыг 2020 оны 8-р сарын 31-ний өдрийн 17.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлэхийг хүсч байна.
Хаяг: “ТА-8960 МОN: Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 14200
Сүхбаатарын талбай 8/1
Сититауэр, 7 давхар 704 тоот
Утас: 77116610 Б.Цолмон
Е-шуудан: ta8960admin@monconsult.mn
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook