Төслийн мэдээлэл

“Мал, амьтанд төхөөрөхийн өмнө болон төхөөрсний дараа мал эмнэлэг-ариун цэврийн үзлэг шалгалт явуулах стандарт ажиллагаа”-ны сургалтын видео материал бэлтгэх, олшруулах зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах

Огноо: 2020.10.01 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
УРИЛГА

Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төсөл, ТА8960 MON “Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны төслийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүнийг бэлтгэх, боловсруулах үйл ажиллагаанд тавих мал эмнэлэг-ариун цэврийн шаардлагуудын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээний ажлуудыг зохион байгуулж ирсэн болно.
Тус төслөөс “Мал, амьтанд төхөөрөхийн өмнө болон төхөөрсний дараа мал эмнэлэг-ариун
цэврийн үзлэг шалгалт явуулах стандарт ажиллагаа”-ны сургалтын видео материал бэлтгэх, олшруулах зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулж хамтран ажиллах тул энэ чиглэлээр мэргэшсэн хуулийн этгээдийг урьж байна.
Зорилго
Мал, амьтанд төхөөрөхийн өмнө болон төхөөрсний дараа мал эмнэлэг-ариун цэврийн үзлэг шалгалт явуулах стандарт ажиллагааны талаар үйлдвэрлэл дээр олон жил ажилласан дадлага туршлагатай малын эмчийн үйл ажиллагааг видео хичээл болгон бэлтгэж, олшруулан Мал эмнэлгийн удирдах байгууллагууд, мал эмнэлгийн сургалтын байгууллагууд болон мал төхөөрөх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрт ажиллаж буй малын эмч нарын гарт хүргэх зорилготой.

Гүйцэтгэх ажлууд:
1. Видео хичээлийн дизайн (батлагдсан Стандарт ажиллагааны зааврын дагуу) боловсруулж батлуулах;
2. Мал, амьтанд төхөөрөхийн өмнө болон төхөөрсний дараа мал эмнэлэг-ариун цэврийн үзлэг шалгалт явуулах стандарт ажиллагааны зааврын дагуу зураг авах үйлдвэр, ажлын байранд хөтөчлөн сургалт явуулах ур чадвартай, мал төхөөрөх үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай малын эмчтэй гэрээ байгуулан хамтран ажиллах;
3. Мал, амьтанд төхөөрөхийн өмнө болон төхөөрсний дараа мал эмнэлэг-ариун цэврийн үзлэг шалгалт явуулах стандарт ажиллагаа (мал, амьтныг үйлдвэрт хүлээн авах, төхөөрөлтөд бэлтгэх, төхөөрөхийн өмнөх үзлэг хийх, баримт бичгийг шалгаж бүртгэх, төхөөрөлтөд оруулах, дотор эрхтэн, гулуузанд үзлэг хийх, тэдгээрийг боловсруулалтын дараагийн шатанд шилжүүлэх гэх мэт)-ны үе шат бүрээр видео бичлэгийн зураг авалт гүйцэтгэх;
4. Видео бичлэгийг захиалагч байгууллагаар хянуулан, хичээл (дуу оруулах, эвлүүлэх ) болгон боловсруулах;
5. Хичээлийг олшруулах
Тавигдах шаардлага
• Зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч нь видео бичлэгийн зураг авалт, эвлүүлэг гүйцэтгэх мэргэжлийн тоног төхөөрөмж бүхий дадлага туршлагатай баг, студитэй, эсвэл ийм студитэй хамтран ажилладаг байх;
• Зураг авалтыг мал төхөөрөх үйл ажиллагааг тогтвортой явуулж байгаа, техник, тоног төхөөрөмж сайтай, өдөр тутмын үйл ажиллагаа нь мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэр дээр гүйцэтгэх;
• Хичээл заах малын эмч нь ажилдаа гаршиж, дадлагажсан, мал, амьтанд төхөөрөхийн өмнө болон төхөөрсний дараа мэдрэхүйн эрхтэний үзлэг, шинжилгээг батлагдсан стандарт ажиллагааны зааврын дагуу хийж, үнэлгээ өгч чадах дадлага, туршлагатай мэргэжлийн хүн байна.

Хугацаа:
Энэхүү зөвлөх үйлчилгээг гэрээ байгуулсан өдрөөс эхэлж 2 сарын хугацаанд гүйцэтгэнэ.
Гарах үр дүн
• Мал, амьтанд төхөөрөхийн өмнө болон төхөөрсний дараа мал эмнэлэг-ариун цэврийн үзлэг шалгалт явуулах стандарт ажиллагааны видео хичээл;
• Видео хичээлийг хувилж олшруулсан, техникийн шаардлага хангасан хуурцаг (гэрээнд заасан тоогоор)
Үнэлгээний шалгуур
Шалгуур үзүүлэлтүүд Авч болох оноо
(1) Зөвлөхийн ажлын даалгаварт заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тусгайлсан туршлага:
1.1. Зорилтот үйл ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх [5-10]
(2) Зөвлөхийн санал болгож буй санал нь ажлын даалгаврын шаардлагад нийцсэн байдал
2.1. Сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй нь ажлын даалгаврын шаардлагад нийцсэн байдал [10-20]
2.2. Зураг авалт, эвлүүлэг гүйцэтгэх тоног төхөөрөмж бүхий мэргэжлийн баг, студитэй, эсвэл ийм байгууллагатай хамтран ажилладаг туршлагатай [10-20]
(3) Зөвлөхийн үйлчилгээг удирдах багийн ахлагчийн чадвар, туршлага
3.1. Баг хамт олныг удирдан зохион байгуулж ажилласан (3-аас доошгүй жилийн туршлагатай); [5-10]
3.2. Видео хичээл болон түүнтэй ижил төстэй бүтээл гаргаж байсан туршлагатай(хийсэн ажлын жагсаалт, зарим үзүүлэх материал ирүүлэх) [5-10]
(4) Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэх голлох мэргэжилтнүүдийн чадвар, туршлага
4.1. Багийн гишүүн видео бичлэг, зураг авалт хийх, эвлүүлэх талаар мэргэжил, туршлагатай байх; [5-10]
4.2. Ажлын байранд хөтөчлөн сургалт явуулах ур чадвартай, мал төхөөрөх үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай малын эмч [10-20]
БҮГД [50-100]

Дээрх шаардлагыг хангасан, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх сонирхолтой баг нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хүсэлтийг, ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө, анкет, мэргэжил, ажлын туршлагыг нотлох материалууд, үнийн саналын хамтаар 2020 оны 10-р сарын 10-ны өдрийн 15 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: “ТА-8960 МОН : Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 14200
Сүхбаатарын талбай 8/1
Сититауэр, 7 давхар 704 тоот
Утас: 77116610 Э.Марал-Эрдэнэ
Е-шуудан: ta8960admin@monconsult.mn
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook