Мах махан бүтээгдэхүүн

2018-10-р сарын 18-19 нд “ Мал, мах, түүхий эд бэлтгэл, анхан шатны боловсруулалт” сэдэвт сургалт боллоо.

Огноо: 2018.10.19 | Салбар: Мах махан бүтээгдэхүүн | Нийтлэлч: .Admin

2018-10-р сарын 18-19 ны өдрүүдэд АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих TA-8690:MON төслийн хүрээнд малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан “ Мал, мах, түүхий эд бэлтгэл, анхан шатны боловсруулалт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд хөдөө орон нутгаас 40 гаруй төлөөлөл ирж оролцсон ба танхимын сургалтаас гадна арьс ширний үйлдвэртэй танилцаж, мах, дагалдах түүхий эдийн чанарыг хангахад бэлтгэн нийлүүлэгчийн оролцоо ба арьс шир бэлтгэн нийлүүлэхэд мөрдөх чанар стандартын шаардлага тулгамдсан асуудал сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Танхимын сургалтаар мах, махан бүтээгдэхүүний найрлага, чанарын онцлог, хүнсэнд хэрэглэх малд тавигдах мал эмнэлэг ариун цэврийн шаардлага, мал төхөөрөх, эхлэн боловсруулах, мах дагалдах түүхий эдэд анхан шатны боловсруулалт зэрэг мах боловсруулалтай холбоотой хичээлээс гадна төхөөрсөн малын арьс нэхийг салгах, арьсны амьдын болон технологийн гэмтлүүд, бог, бод малын арьс хуулах онцлог, түүхий эдэд чанарын хамгаалалт хийх, чанарт тавигдах шаардлага, бэлэн бүтээгдэхүүний чанар, арьс ширэн түүхий эд бэлтгэлийн тогтолцооны шинэчлэл урамшуулал зэрэг чухал хичээлүүд багтсан юм. Хичээлийг АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төслийн махны салбарын зөвлөх Б.Энхтуяа, доктор Н.Батсуурь, Мах маркет ХХК-ны Л.Энхтуяа, АШҮХ-ны захирал Т.Баярсайхан, зөвлөх С.Даваажав нар удирдан явуулсан бөгөөд МонШевро ХХК, Мон-Ирээдүй ХХК дээр үйлдвэрлэлийн дадлага хийлээ. Сургалтанд оролцогсодод сертификатийг төслийн зохицуулагч Т.Энхжаргал гардуулан өглөө.

         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook