Ноос ноолуур

2020-01-29 MNS 6809: 2019 Монгол улсын стандарт шинээр батлагдлаа.

Огноо: 2020.01.29 | Салбар: Ноос ноолуур | Нийтлэлч: .Admin

АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих TA-8960MON төслийн ноос ноолуурын салбарын гүйцэтгэх томоохон ажлын нэг нь Монголын ноос ноолуурын чанарыг дэлхийд “Монголын Хаан Ширхэгт” гэрчлэх тэмдгээр баталгаажуулах үйл явцад дэмжлэг үзүүлэх явдал юм. 2019-10-р сард “Монголын Хаан Ширхэгт” гэрчлэх тэмдгийг баталгаажуулах явцыг танилцуулах Олон улсын форумыг амжилттай зохион байгуулсан билээ. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний техникийн шаардлага,стандартыг шинэчлэн бий болгоход ХХААХҮЯ,Монголын ноос ноолуурын холбоо, мэргэжилийн зөвлөхүүд, төслийн баг хамтран ажилласан бөгөөд текстилийн салбарт- “Ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн нэхмэл, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний техникийн шаардлага” - MNS 6809: 2019 Монгол улсын стандарт шинээр батлагдлаа. Энэхүү стандартын зорилго нь нэхмэл сүлжмэл бэлэн бүтээгдэхүүнийг " Монголын Хаан Ширхэгт“ тохирлын тэмдэгтийн техникийн ерөнхий шаардлаганд нийцүүлэн баталгаажуулахад оршиж байгаа бөгөөд ямааны ноолуур тэмээний ноос, сарлагын хөөврөн нэхмэл, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний хэрэглээний болон чанарын үзүүлэлтийг тогтооход хамрах юм. Уг стандарт нь Стандарт хэмжил зүйн даргын 2019-12-30 ны өдрийн С/70 дугаар тушаалаар батлагдсан бөгөөд 2020 оны 01-р сарын 07 –ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлнэ.
“Монголын Хаан Ширхэгт” гэрчлэх тэмдэгтийн техникийн шаардлаганд нийцүүлэн баталгаажуулах шинэ стандартыг боловсруулахад оролцсон төслийн багийн хамт олон, ажлын хэсгийнхэн болон бусад мэргэжилийн байгууллага, хүмүүст талархал илэрхийлье.

         

Сэтгэгдэл (1)

  • Төрбат
    2020.04.27
    Сайн байна уу, энэ стандартыг авч болох уу?

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook