Арьс, шир

2019-10-07. Видео сургалтын материалын эх бэлтгэн олон нийтэд хүргэх тухай

Огноо: 2019.10.07 | Салбар: Арьс, шир | Нийтлэлч: .Admin
ВИДЕО СУРГАЛТЫН МАТЕРИАЛЫН ЭХ БЭЛТГЭН ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ТУХАЙ

2019 оны 10 сарын 07-ны өдөр

“ХАА Нэмүү өртгийн сүлжээг дэмжих”, “ХАА, Хөдөөгийн хөгжлийн Нэмэлт санхүүжилт” төсөл нь боловсруулах үйлдвэрүүдийн стандартын шаардлага хангасан арьс, ширэн түүхий эдийг технологийн дагуу бэлтгэн нийлүүлэх чиглэлээр мэдлэг олгох, мэдээлэл өгөх видео сургалтын материал болон салбарын үүсэл хөгжил, түүхэн замнал төрийн бодлого, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааны хүрээнд нутагшсан техник, технологийн дэвшил түүний хүрсэн түвшин ололт амжилт, цаашдын хөгжлийг тусгасан баримтат кино бэлтгэн олон нийтийн мэдээллийн сувгаар хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгаа тул хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжийг урьж байна.

Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

 Тухайн чиглэлээр /баримтат кино,реклам сурталчилгаа гэх мэт) 3-с доошгүй жил үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай,
 Ажлын даалгаврыг гүйцэтгэх шаардлага хангасан мэргэжлийн тоног, төхөөрөмжтэй байх,
 Телевизийн нэвтрүүлэг, баримтат кино бүтээх мэргэжлийн боловсон хүчин болон бие даасан студитэй байх,
 Сүүлийн үеийн зураг авалтын чиг хандлагыг тусгасан, график хосолсон, шийдлүүдтэй байна,
 Боловсруулан бэлтгэсэн сургалт болон сурталчилгааг олон нийтэд хүргэх, буюу мэдээллийн сувгаар дамжуулах үүрэг хүлээсэн байх,

Бүрдүүлэх материал:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Шүүхийн шийдвэрийн лавлагаа,
- Татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт,
- Ажлыг гүйцэтгэх саналаа, үнийн саналын хамт ирүүлэх,
- Ижил төстэй үйл ажиллагаа явуулж байсан /бүтээлийн жагсаалт/ туршлагаа нотлох баримтууд,
- Бэлтгэсэн сургалт болон сурталчилгааг олон нийтэд хүргэх, буюу мэдээллийн сувгаар дамжуулах нотолгоо,
- Дээрх ажлыг гүйцэтгэх чиглэлээр тусгасан агуулгын дагуу боловсруулсан ажлын төлөвлөгөө,

Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож буй байгууллага саналаа холбогдох материалын хамт 2019 оны 10-р сарын 11-ны өдрийн 17 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.


“ХАА Нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл
Хаяг: Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити Тоувер 704тоот
Утас: 77116610
Е-мэйл: oyunsureno@yahoo.com, ta8960admin@monconsult.mn







         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook