Чацаргана

2019-3-7 Японд болж буй JAPANFOODEX 2019 үзэсгэлэн яармагт Монголчууд чацарганы бүтээгдэхүүнээрээ оролцож байна

Огноо: 2019.03.07 | Салбар: Чацаргана | Нийтлэлч: .Admin
2019-оны 3-р сарын 4 нөөс 9-ны хооронд зохион байгуулагдаж буй Олон улсын хүнсний 44 дэх удаагийн FOODEX JAPAN 2019 үзэсгэлэн яармагт улсаа төлөөлөн оролцож, монгол хөрсөнд ургасан чацарганы амтыг олон улсад мэдрүүлж, чацарганы бүтээгдэхүүнийг сурталчилж байгаа компани бол Хаан Жимс Эс Би Ти ХХК юм. Хаан Жимс ХХК нь жилдээ 4000 т чацаргана боловсруулах хүчин чадалтай боловсруулах үйлдвэртэй. Хуба Хаяа брэндийн чацарганы шүүс, нухаш, үрийн болон зөөлөн эдийн тос зэрэг чацарганы бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг бөгөөд түүхий эдийг Сэлэнгэ, Увс, Төв, Хэнтий аймгуудаас нийлүүлдэг Энэхүү FOODEX JAPAN 2019 нь Ази тивд зохион байгуулагддаг томоохон үзэсгэлэнгүүдийн нэг бөгөөд хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр Японы болон дэлхийн хэмжээний үйлдвэрлэлийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, өөрийн бүтээгдэхүүнээ сурталчилах, түншлэл бий болгох хүчтэй эх сурвалжуудын нэг юм. Тус үзэсгэлэнд хүнсний худалдаа, үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, худалдааны компаниудын төлөөлөл бүхий 85,000 гаруй хүн оролцох юм. Хөдөө аж ахуйн Нэмүү өртгийн сүлжээг дэмжих (TA-8960 MON) төсөл 4 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд нэмүү өртгийн сүлжээнд оролцогч ААН-ийг санхүүжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн маркетинг, техникийн хүчин чадал, чадавхийг сайжруулах; монголын бүтээгдэхүүний брэнд(үүдийг) хөгжүүлэх болон экспортод гаргах үндсэн зорилготой. Чацарганы салбарын үйлдвэрүүд экспортын баримжаатай шинэ брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, чанарыг сайжруулж олон улсын чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлоход техникийн дэмжлэг үзүүлэхээс гадна салбарын аж ахуйн нэгжүүдийг олон улсын үзэсгэлэн яармагт оролцуулах нь ТОААН-ийн чадавхийг сайжруулах, улмаар олон улсын зах зээлд нэвтрэх, түншлэлийн гэрээ байгуулахад туслах зорилготой ажилладаг. Төсөлтөй хамтран ажилладаг ХААН жимс ХХК энэхүү үзэсгэлэнд яармагт оролцохоор эртнээс бэлтгэсэн бөгөөд чацарганы бүтээгдэхүүнээ амжилттай танилцуулж, гадаад зах зээлд гарах эх сурьалжаа эрэлхийлэн ажиллаж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook