Чацаргана

2019-04-28/29 Увс аймагт чацарганы тариаланч, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан сургалт боллоо.

Огноо: 2019.05.02 | Салбар: Чацаргана | Нийтлэлч: .Admin
2019-04 сар 28-29 нд
АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төслийн багаас чацарганы салбарын тариаланчид, бэлтгэн нийлүүлэгч нарт зориулсан ХАА-н зохистой дадлын сургалтыг Увс аймгийн Улаангом хотод 04-р сарын 28- наас 29- ны өдрүүдэд 2 өдрийн талбай ба танхимын хосолсон сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Улаангом чацаргана тариалагчид, бэлтгэн нийлүүлэгчид кластерийн гишүүд 50 гаруй төлөөлөл оролцлоо. Сургалтыг ХААИС-ын багш Д.Хандсүрэн, УХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг нар удирдан явуулсан бөгөөд төслийн зохицуулагч Т.Энхжаргал,төслийн чацарганы салбарын зөвлөх мэргэжилтэн Б.Дорждэрэм нар төслийн танилцуулага болон цаашдын хамтын ажиллагааны талаар танилцуулага хийж, тариаланчдын хамтын ажилагааны боломжууд, санал хүсэлтийг хүлээн авлаа.Сургалтанд зориулан ХАА-н зохистой дадлын гарын авлага ном хэвлэгдэн гарч тараагдсан бөгөөд оролцогсод талархан хүлээж авлаа. Төслийн зүгээс урьд нь тариаланчидад зориулсан " Талбайн түүхийн дэвтэр" номыг МЖЖҮХ-той хамтран бэлтгэн хэвлүүлж тарааж байсан бөгөөд ХАА- зохистой дадлыг хэрэгжүүлэхэд хамгийн гол бүртгэл хяналтын эхлэл болно гэж үзсэн юм.

         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook