Чацаргана

Чацарганы бүтээгдэхүүний гадаад зах зээлийн судалгааны хэлэлцүүлэг боллоо

Огноо: 2019.05.31 | Салбар: Чацаргана | Нийтлэлч: .Admin
2019-05-31. Өнөөдөр АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн “Чацарганы бүтээгдэхүүний гадаад зах зээлийн судалгаа”-ны гэрээт ажлыг гүйцэтгэж буй ХААИС-ын эдийн засгийн сургуулийн судалгааны Бодлогын шийдэл ТББ- ийн зөвлөх үйлчилгээний явцын тайланг чацарганы салбарын төсөлд оролцогч талуудын түвшинд хэлэлцүүлж саналыг эцсийн тайланд тусгах зорилготойгоор хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ын хурлын бага танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны төлөөлөл, АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээ төслийн багийн хамт олон төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, чацарганы салбарын үйлдвэрлэгчид, шинжлэх ухаан судалгааны багийн төлөөлөл, МЖЖҮХ-ны төлөөлөл зэрэг 30 гаруй хүмүүс оролцлоо.
Хэлэлцүүлгийг ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төслийн зохицуулагч Т.Энхжаргал нээж төслөөс чацарганы салбарт явуулж буй үйл ажиллагааг танилцууллаа. “Чацарганы бүтээгдэхүүний гадаад зах зээлийн судалгааны явцын тайлангийн товч танилцуулгыг судалгааны багийн ахлагч доктор Н.Нямаа танилцуулж, чацарганы нөөц бүхий улс орнудын хөгжлийн загварын талаар танилцууллаа. Хөтөлбөр ёсоор Монгол улсын чацарганы экспортын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал сэдвээр судалгааны багийн судлаач Б.Батдэлгэр, Япон улсын чацарганы бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа шинжилгээг судлаач Д.Будрагчаа, Солонгос улсын чацарганы бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа шинжилгээг судлаач М.Баятзаяа, Тайван улсын чацарганы бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа шинжилгээг судлаач Ч.Баярчимэг нар танилцууллаа. Хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж ажил хэрэгч байдалд боллоо.

         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook