Зөгийн аж ахуй

2019-03-06 Зөгийчидэд зориулсан ажлын хувцасны эхний загварууд бэлэн боллоо

Огноо: 2019.03.06 | Салбар: Зөгийн аж ахуй | Нийтлэлч: .Admin

ХАА-н өртгийн сүлжээг дэмжих төсөлд оролцогч оёдлын салбарын үйлдвэрүүд зөгийчдэд зориулсан ажлын хувцасны загваруудыг бэлэн боллоо. Зөгийчдийн зориулалтын ажлын хувцас  нь онцлог загвартай, жил бүр солих шаардлагтай эрэлт ихтэй  ажлын хувцас  бөгөөд ийм зориулалтын хувцсыг зөгий эрхлэгчид ОХУ, Турк,  БНХАУ Герман зэрэг улсаас импортлон оруулж ирдэг байсан юм. Ийм төссийн зүгээс ТОААН-дээ дэмжлэг үзүүлэн, хамтын ажиллагааг дэмжин төсөлд оролцогчын эрэлт, нийлүүлэлтийг ханган ажиллаж  байна. Өнөөдөр зөгийчдийн ажлын хувцасны загварыг зохион бүтээж үйлдвэрлэж эхлэх гэж буй оёдлын салбарын "Танан Зэт"ХХК-ийн захирал Л.Энхзаяатай TA-8960:MON төслийн зөгийн салбарын мэргэжилтэн, зөвлөхүүд, зөгийн аж  ахуй  эрхлэгч  Михачи ХХК төлөөлөлтөй уулзаж цаашид нэмж засварлах, сайжруулах,биед эвтэйхэн, ажиллахад саадгүй, сайн хамгаалалтай  байх талаас хамтран ярилцаж зөвлөлгөө өглөө. Энэхүү шинэ загварын зөгийн ажлын хувцас энэ хавраас эхлэн Монголдоо үйлдвэрлэгдээд эхлэх болохоор зөгийчид  маань шууд захиалгаа өгөн авах боломжтой болох юм байна. 


         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook