Зөгийн аж ахуй

Зөгийн эрүүл мэнд эм бэлдмэлийн судалгааны төвийн нээлт боллоо.

Огноо: 2019.05.22 | Салбар: Зөгийн аж ахуй | Нийтлэлч: .Admin
2015-05-22. АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төсөл нь зөгийн аж ахуйн салбар түүний дотор зөгийн мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаа, дотоодын эмийн үйлдвэрлэлийг дэмжиж ажилладаг билээ. Өнөөдөр АХБ-ны төслийн шугамаар МЭЭШХ-д нийлүүлэгдэж буй зөгийн аж ахуйн "Зөгийн эрүүл мэнд, эм бэлдмэлийн судалгааны төв" лабораторийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Уг лабораторийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд АХБ-ны ХАА-н төслүүдийг хариуцсан эдийн засагч Яан Хенрих, ХАА, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, зохицуулагч Нармандах, ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн зохицуулагч Т.Энхжаргал, зөгийн салбарын зөвлөх мэргэжилтэн Н.Тогтохбаяр мөн МЭЭШХ-ын захирал Др.Батцэцэг, ЭШАА судлаач Др.Болдбаатар, Ууганбаяр, Монголын зөгийчдийн холбооны тэргүүн Туяа, Зөгийчдийн холбооны дээд зөвлөл ТББ-ын тэргүүн Занданхүү, Шүрэнцэцэг зэрэг албаны бусад хүмүүс оролцлоо. Судлаачид анх удаа монголдоо ургамалын гаралтай зөгийн хачиг өвчний эсрэг эм үйлдвэрлэх зохиогчийн эрхээ саяхан авсан бөгөөд лабораторийг ашиглан импортыг орлох эм үйлдвэрлэлтийг улам боловсронгүй болгон, зөгий үржүүлэгчиддээ мал эмнэлгийн бүтээгдэхүүнээр үйлчлэх зорилготой ажиллах юм.. 
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook