Зөгийн аж ахуй

2019-10-14. “Зөгийн аж ахуйн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж судалгаа” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах урилга

Огноо: 2019.10.15 | Салбар: Зөгийн аж ахуй | Нийтлэлч: .Admin
 “Зөгийн аж ахуйн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж судалгаа” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УРИЛГА
2019 оны 10-р сарын 14
Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” ТА8960 MON техник туслалцааны төсөлд Зөгийн аж ахуйн салбар хамрагдсан болно.
Техник туслалцааны үйл ажиллагааны хүрээнд төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүдийн зөгийчид, зөгийн фермерүүд, бал бэлтгэн нийлүүлэгчдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалт, судалгаа, техникийн зөвлөх үйлчилгээг төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулж байна.
Уг төслөөс “Зөгийн аж ахуйн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж” судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ хийн хамтран ажиллах тул сонирхсон байгууллага, судлаачдыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
“Зөгийн аж ахуйн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж” судалгааны зорилго нь Зөгийн бал болон зөгийн бусад бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний чиглэлээр өмнө хийгдсэн судалгаануудад шинжилгээ хийх, ирээдүйн чиг хандлагыг тогтоох, нэмүү өртгийн сүлжээн дэх нич бүтээгдэхүүнүүдийн өртөгийг бодитойгоор тодорхойлон зардлыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг илрүүлэх ба гарсан үр дүнд тулгуурлан тайлан бичих, төсөлд хамрагдсан зөгийн аж ахуй эрхлэгчид, зөгийн бал бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан зөвлөмж, сургалтын хөтөлбөр боловсруулахад оршино.
Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага
- Хөдөө аж ахуй, эдийн засгийн мэргэжлээр магистр, түүнээс дээш зэрэгтэй, Хөдөө аж ахуй, эдийн засгийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж байсан туршлагатай, судалгааны мэдээлэлийг боловсруулан англи, монгол хэл дээр тайлан бичих, сургалтыг хөтлөн явуулах чадвартай байх
Зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг анкет, мэргэжил, ажлын туршлагыг нотлох материалын хамтаар 2019.10.23-ны өдрийн 12 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Санал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 8/1, Сити цамхаг, 704 тоот, утас 77116610,
э-шуудан: enkhjargal@monconsult.mn, togtokh1229@gmail.com, 
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook