Оёдол

" Дэлхийд итгэмжлэгдсэн хариуцлагатай үйлдвэрлэл"- (World Responsible Accredited Production)-ийн өөрийн үнэлгээний гарын авлагыг орчуулж хэвлэлээ.

Огноо: 2019.10.03 | Салбар: Оёдол | Нийтлэлч: .Admin
2019-10-03. АХБ-ны ХАА, Хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төсөл, ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих TA8960 MON төслийн оёдлын салбарыг дэмжих ажлын хүрээнд нийгмийн хариуцлагатай оёдлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг болох зорилгоор 2019 оны 01-р сард шинэчлэгдсэн" Дэлхийд итгэмжлэгдсэн хариуцлагатай үйлдвэрлэл"- (World Responsible Accredited Production)-ийн өөрийн үнэлгээний гарын авлагыг орчуулж хэвлэлээ. Энэ гарын авлага нь өөрийн үйлдвэрлэлийн нийгмийн хариуцлагыг үнэлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд тусламж болно гэж найдаж байна.
Үйлдвэрийн баталгаажилтын талаархи мэдээллийг www.wrapcompliance.org вэбсайтаас авна уу. ДИХҮ( WRAP)-ийн баталгаажуулалтын хөтөлбөр нь12 зарчмын нийцлийг баталгаажуулж, итгэмжлэл олгодог.ДИХҮ-ийн үйлдвэрлэлийн цогц загвар нь 2019 он гэхэд 50 гаруй орны 2728 үйлдвэрийг хамарсан баталгаажуулалтын хөтөлбөр болжээ.
Гарын авлагыг экспортын чиг баримжаатай ажиллаж буй оёдлын салбарын ААН-д, ЖДҮ эрхлэгчид, оёдолчидод зориулсан бөгөөд ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төслийн ОУ-ын зөвлөх П.Энхсайхан, үндэсний зөвлөх М.Баяр нар эмхэтгэж төслийн зохицуулагч Т.Энхжаргал хянан тохиолдууллаа. Уг гарын авлага нь 6,75 хэвлэлийн хуудас, 106 хуудас бүхий ном бөгөөд Линограф ХХК-д хэвлэлийн эхийг бэлтгэж 300 хувь хэвлэлээ. 
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook